Цээжиндээ хоёр удаа буудуулсан цагдаа сум нэвтэрдэггүй хантаазны ачаар амьд гарчээ

Цээжиндээ хоёр удаа буудуулсан цагдаа сум нэвтэрдэггүй хантаазны ачаар амьд гарчээ

Энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Бруклины цагдаагийн газар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага иржээ. Улмаар цагдаагийн гурван албан хаагч дуудлагын дагуу очиход ээж, охин хоёр байсан аж. Цагдаа нар хэргийн газар үзлэг хийж эхлэхэд охины найз залуу болох 20 настай этгээд гэнэт гарч ирэн, нэг цагдаагийн цээжин тус газар хоёр удаа бууджээ.

Үүний дараа нөгөө хоёр офицер нь гал нээсэн этгээдийг долоон удаа буудаж,  сэжигтэн газар дээрээ нас барсан байна. 

Харин цээжиндээ буудуулсан цагдаа  сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул азаар амьд үлджээ. Болсон явдлын дараа хэргийн газар нэмэлт хүч дуудаж, буудуулсан цагдааг эмнэлэгт хүргэсэн байна. Түүний цээж бага зэрэг хөндүүрлэж өвдөж байгаагаас өөр зовуурь илрээгүй хэмээн цагдаагийн албанаас мэдэгджээ. 

Гал нээсэн 20 настай этгээд нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг шинжээчид тогтоосон байна. Цагдаагийн албан хаагчдын үйлдлийг аргагүй хамгаалалт хэмээн үзэж байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр цэлмэг байна

14 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө