Латин Америкийн орнууд бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүллээ

Латин Америкийн орнууд бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүллээ

Өчигдөр /2020.12.24/ Мексик улсад халдвар авсан сувилагч коронавирусийн эсрэг “Pfizer-BioNTech” компаниудын вакцин хийлгэсэн анхны хүн болсноор Латин Америк дахь бүх нийтийн вакцинжуулалт эхэллээ. Тус улс вакцины эхний 3 мянган тунг хүлээн авсан бөгөөд Засгийн газраас цар тахлын эсрэг тэмцэж буй бүх эрүүл мэндийн ажилчдыг 2021 оны эхний улирлын эцэс гэхэд вакцинжуулах хүсэлтэй байгаа юм.

Үргэлжлүүлэн Чили, Коста Рика улсууд иргэдээ вакцинжуулахаар бэлдэж эхлээд байна. Мөн Аргентин улс ойрын хэдэн хоногт багтаан бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлэхээр болжээ. Тус улсын хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V” вакциныг сонгосон бөгөөд өчигдөр нийслэл Буэнос-Айрест вакцины 300 мянган тун ирсэн байна.

Харин бүс нутагтаа халдварын тархалтаараа тэргүүлж буй Бразил улс ирэх оны хоёрдугаар сарын дунд хүртэл иргэдээ вакцинжуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: CNN