Халдвар авсан иргэн Амгалан хотхонд очсон байсан тул оршин суугчдаас хавьтлын шинжилгээ авсан

Халдвар авсан иргэн Амгалан хотхонд очсон байсан тул оршин суугчдаас хавьтлын шинжилгээ авсан

Өчигдөр/2020.12.24/ Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн "Амгалан хотхон"-д халдвар гарч орцны хаалгыг гаднаас нь гагнасан" гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Уг мэдээллийг худал гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Тодруулбал, "Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй" гэдэг мэдээллийг өгсөн.

Харин ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Амгалан хотхонд батлагдсан тохиолдол илрээгүй. Харин халдвар авсан нь батлагдсан хүн Амгалан хотхонд байдаг айлд очсон байсан учир бид хавьтлын шинжилгээ хийж эхэлсэн” гэлээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт коронавирусийн 148 тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын ихэнх нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдвар авчээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө