ЭМЯ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтод шинээр 6 тохиолдол илэрлээ

ЭМЯ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтод шинээр 6 тохиолдол илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр "12 дугаар сарын 24-ний өдөр 8863 хүнд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтод илэрсэн байна. БЗД-ийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо 142 болж байна. Улаанбаатар хотын өмнөх голомтуудын хавьтлаас коронавирус илрээгүй. Мөн бусад аймгуудад шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй.