SOS: Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас коронавирус илэрчээ

SOS: Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас коронавирус илэрчээ

Хавдар судлалын үндэсний төв өчигдөр/2020.12.24/ нийт ажилчдаасаа PCR шинжилгээ авчээ. Энэ шинжилгээнд нийт 327 ажилтан хамрагдсан бөгөөд үүнээс хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Давтан шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.

Халдвар авсан хоёр хүнийн нэг нь ХСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч бол 1 сэжигтэй тохиолдол нь тус тасгийн сувилагч аж. Эмч сувилагч нарыг ямар шалтгааны улмаас халдвар авсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар БЗД-ийн өвчтөнүүдтэй хавьтал болсон байх магадлалтай гэж үзэж байна.