А.Амбасэлмаа: Хог хаягдлын цэгээс иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл

А.Амбасэлмаа: Хог хаягдлын цэгээс иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл

Өчигдөр /2020.12.23/ Цагаан давааны хогийн цэгт ажилладаг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр халдвартай нь батлагдсан иргэдийн эмнэлгийн бус хог хаягдлыг хэрхэн, хаана хаядаг болон хогийн цэг дээр ажилладаг иргэн хаанаас халдвар авсныг тодрууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Эмнэлгийн хог хаягдлыг бусад ахуйн хог хаягдалтай хамт хаядаггүй. Хог хаягдлыг тусгай саванд цуглуулаад гэрээт компанидаа өгдөг. Эмнэлгийн хог хаягдлыг цуглуулах, ариутгах, устгах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар зохицуулагддаг. Хог хаягдлын цэгээс халдвар авсан тохиолдол байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Өөрөөр хэлбэл, хогноос халдвар авсан тохиолдол байхгүй” гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө