ЭМЯ: БЗД-ийн эмнэлэгт үүссэн голомтоос тав, Токиогийн нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: БЗД-ийн эмнэлэгт үүссэн голомтоос тав, Токиогийн нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амабасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрээр “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11,800 хүнд PCR шинжилгээ хийхэд нийт зургаан хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүсийн тав нь Улаанбаатар хотын голомтоос илэрсэн бол, нэг нь Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүн байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 609, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1,069 болж байна” хэмээн мэдээллээ.