Халдвар авсан эмч, сувилагчийн ГУРВАН ТОХИОЛДОЛ өмнөх голомттой холбоогүй байгаа ажээ

Халдвар авсан эмч, сувилагчийн ГУРВАН ТОХИОЛДОЛ өмнөх голомттой холбоогүй байгаа ажээ

Өнөөдрийн байдал /2020.12.24/- аар коронавирусийн халдварт ХӨСҮТ–ийн нийт 14 эмч, эмнэлгийн ажилтан, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр эмч, сувилагч өртөөд байгаа ажээ.  

Тэдний дотор гурван их эмч, гурван сувилагч, таван ариутгагч,  хоёр асрагч, нэг үйлчлэгч багтаж байгаа ажээ. Эдгээр эмч, эмнэлгийн ажилчдын дийлэнх нь голомтод ажиллаж байхдаа өвдсөн хэдий ч сүүлийн гурван тохиолдол нь өмнөх голомттой холбоогүй тандалтын баг болон сүрьеэгийн тасгийн сувилагчаас илэрсэн. 

Түүнчлэн ХӨСҮТ–д коронавирусийн халдвараар нийт 199 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тус төвийн одоогийн нөхцөл байдлаас харахад коронавирус  халдварт өртөх, голомт тэлэх нөхцөл хэвээр, эрсдэл өндөр байгаа ажээ.