Худалдаа хөгжлийн банкны төв салбарт ажилладаг үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрчээ

Худалдаа хөгжлийн банкны төв салбарт ажилладаг үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрчээ

Худалдаа хөгжлийн банкны ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны төв салбарт ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болж өчигдөр /2020.12.22/ тусгаарлагдсан байна. Улмаар төв салбарын бүхий л ажилчдыг оффис дээр нь тусгаарлаж, PCR шинжилгээ авч, өнөөдрийн хүртэл гэрт нь хариулаагүй байгаа аж. 

Харин тус үйлчлэгчийн шинжилгээний хариу эерэг гарсан байж болзошгүй байна. Иймд төв салбарын ажилчдаас шинжилгээ авахад халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэв. Мөн бусад салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.