Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус дүүргийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд дахин хамруулахаар болжээ.
Одоогоор Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос 131 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тиймээс энэ сарын 21-24-ны хооронд /2020.12.21-24/ Баянзүрх дүүргийн зарим өрхүүдээс нэг хүнийг шинжилгээнд яаралтайгаар дахин хамруулахаар болсон байна.
Энэ тухай зарыг зарим айлуудад хүргэж шинжилгээг 69 дугаар сургуульд өглөө 09.00-13.00 цагаас орой 14.00-17.00 цагийн хооронд авах тухай мэдэгджээ. Мөн өмнө нь өгсөн иргэд ч дахин шинжилгээ өгнө гэдгийг тус зард дурдсан байна. Улмаар шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5-13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ.