БНХАУ: Хэт хурдны галт тэрэг “Фусин”ирэх оноос зорчигчдод үйлчилж эхэлнэ

БНХАУ: Хэт хурдны галт тэрэг “Фусин”ирэх оноос зорчигчдод үйлчилж эхэлнэ

БНХАУ-ын шинэ, хэт хурдны галт тэрэг болох "Фусин" ирэх он гэхэд зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ гэж “Синхуа” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 350 км цаг хүртлэх хурдлах чадвартай "Фусин" галт тэрэг ирэх онд ашиглалтад орох гэнэ. CR300 өндөр хурдны галт тэрэгний шинэ загвар 8 вагонтой, нэг удаад 600 гаруй зорчигч тээвэрлэхээр тооцоологджээ.

"Фусин" галт тэргийг БНХАУ-ын бүхий л мужууд руу явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Галт тэрэгний хурдны чадвар сайжирснаар зорчих хөдөлгөөнд зарцуулах цаг багасчээ. Тухайлбал өмнө нь Иньчуаниас Сиань хүртэл 15 цаг зарцуулдаг байсан бол хэт хурдны "Фусин" гал тэргээр энэ замыг ердөө 3.5 цаг туулах аж.

Эх сурвалж: CGTN