ЭМЯ: Улаанбаатарт 56, Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатарт 56, Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт Судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрээр “2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4134 хүнд PCR шинжилгээ хийхэд 57 хүнээс коронавирус илэрлээ.

Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотой 55 тохиолдол шинээр илэрсэн байна. Харин нэг нь Сэлэнгэ аймагт халдвар авсан хүний хавьтал болж тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс, нөгөө нь Цэргийн төв эмнэлгийн эмч байна.

Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 600, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1,063 болж байна. Өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрсэн бол 513 хүн эмчлэгдэж байна"