НЭМҮТ-д коронавирусийн PCR шинжилгээний лаборатори байгууллаа

НЭМҮТ-д коронавирусийн PCR шинжилгээний лаборатори байгууллаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулжээ. Уг лабораторид “SARS-Cov2” вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийгдэх юм.

Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.