“Pfizer”-ийн вакциныг хүлээн авсан Азийн анхны орон Сингапур боллоо

“Pfizer”-ийн вакциныг хүлээн авсан Азийн анхны орон Сингапур боллоо

Сингапур даваа гарагт /2020.12.21/ Pfizer-BioNTech компанийн коронавирусийн вакцины эхний багцыг хүлээн авснаар уг вакциныг нийлүүлж авсан Азийн анхны орон боллоо.

"COVID-19”-ийн вакцины эхний хэсэг өнөө орой ирлээ гэж Сингапурын Засгийн газар мэдээлжээ. Бельгиэс вакцин тээвэрлэсэн “Singapore Airlines” компанийн нисэх онгоцыг “Чанги” нисэх буудалд Тээврийн сайд Онг Е Кунг угтан авчээ.

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунгийн мэдээлснээр, бусад вакциныг ирэх саруудад нийлүүлэх бөгөөд Засгийн газар ирэх оны гуравдугаар улирал гэхэд нийт хүн амаа дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцин авахыг зорьж байгаа аж.

Мөн вакцинжуулалтыг үнэгүй явуулах боловч иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэдгийг тэрбээр онцолжээ. Сингапур мөн “Moderna” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

5.7 сая орчим хүн амтай Сингапурт өнөөдрийн байдлаар халдварын 58 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь цагаач ажилтнуудын байранд илэрсэн байна.

Эх сурвалж: Kyodo News