Хонг Конгд өдрийн цагаар таван этгээд бүлэглэн нэг иргэнийг сүх, хутгаар цавчин хөнөөжээ

Хонг Конгд өдрийн цагаар таван этгээд бүлэглэн нэг иргэнийг сүх, хутгаар цавчин хөнөөжээ

Хонг Конгд өнөөдөр /2020.12.22/ гэгээн цагаан өдрөөр сүх, хутгаар зэвсэглэсэн таван этгээд нэгэн иргэний амь насыг хохироогоод, усан сан руу шидсэн цочирдом хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр өглөө 11.47 цагийн орчимд цагдаа нарт уг хэргийн талаарх дуудлага ирсэн бөгөөд хэргийн газарт очиход хохирогч тэр чигтээ цусаар будагдсан усан санд хэвтэж байжээ. Түүнийг яаралтай ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч, хохирогч шархаа даалгүй 12.30 цагийн орчимд амьсгал хураасан байна.

Халдагчдын хувьд тавуулаа байсан бөгөөд мэс заслын маск зүүж, тэр чигтээ хар хувцас өмссөн байжээ. Тэд цагдаа нарыг ирэхээс өмнө 7 хүний суудалтай автомашинд сууж зугтсан бөгөөд тус гэмт этгээдүүд нь 20-30 насны насны залуус байсан аж. Одоогоор Фанлин хотын удирдлагууд гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: South China Morning Post