Викториа Бекхэм барьж буй хоолны дэглэмээсээ болж мөнгөн усаар хорджээ

Викториа Бекхэм барьж буй хоолны дэглэмээсээ болж мөнгөн усаар хорджээ

Британийн алдарт дуучин, дизайнер Викториа Бекхэм нэгэн хоолны дэглэм барьж байх явцдаа мөнгөн усанд хордсон талаар гадын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, Бекхэм саяхан загас голдуу шинэ хоолны дэглэм барих болсон байна. Харин хоолны цэсэд нь метил мөнгөн ус агуулсан жад загас орсон нь хордох шалтгаан болсон гэж үзэж байна. Бие нь тавгүйрхсэн Викториа эмнэлэгт хандсан бөгөөд эмч нар түүний биед их хэмжээний хорт бодис буйг илрүүлж элэг угаах эмчилгээ хийжээ.

Одоогоор Викториагийн биеийн байдал сайжир байгаа аж. Үүнээс хойш алдарт дуучин, дизайнер хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, жад загас болон туна буюу алтан жад загасны хэмжээг багасгаж, яргай загас түлхүү хэрэглэх болсон гэнэ.

Эх сурвалж: Dailymail