ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт шинээр 13 тохиолдол бүртгэгдлээ. Бусад голомтуудад халдвар нэмэгдээгүй

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт шинээр 13 тохиолдол бүртгэгдлээ. Бусад голомтуудад халдвар нэмэгдээгүй

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний үр дүнг танилцууллаа. 

Тэрээр "2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс илэрлээ. Бусад голомтуудад шинээр халдвар илрээгүй.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 1006 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 544 болж байна" гэв.

Дотоодын халдварын тоон мэдээллийг нарийвчилбал,

  • Улаанбаатар хотод- 219
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-216
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.