Цэцэрлэг сумын хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Цэцэрлэг сумын хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Архангай аймгийн Цэцэрлэг суманд гарсан хоёр сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны 12 сарын 18-ны орой Цэцэрлэг сумын хоёр иргэн эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэхээр ирж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Аймгийн болон сумын Онцгой комисс, эмнэлгийн байгууллагаас хариу арга хэмжээг яаралтай авч, сорьцыг PCR шинжилгээнд хамруулахаар хүргүүлээд байсан юм.

Иргэдийг хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, амны хаалтаа байнга хэрэглэн, гараа ариутгахыг уриалж байна.