Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэдэг нь ХУДАЛ

Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэдэг нь ХУДАЛ

Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, тус голомтод өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 26 хүн бүртгэгдээд байна.

 Иймээс тэдгээрийн хавьтагчийн тоо 1000 хүрсэн тул Баянзүрх дүүрэг 21 цагаас эхлэн тэг зогсолт зарласан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар НОК 

“Яг одоо Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна. Хурлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тэг зогсолт хийх тухай яригдаагүй. Тэг зогсолт хийх шийдвэр НОК-оос гаргаагүй. Мөн ийм шийдвэрийг УОК-т уламжлах санал гаргаагүй” гэж мэдэгджээ.