УОК: Төрийн байгууллага, хуулийн этгээд ажилчдын 30 хувийг АЖЛЫН БАЙРАНД НЬ АЖИЛЛУУЛ

УОК: Төрийн байгууллага, хуулийн этгээд ажилчдын 30 хувийг АЖЛЫН БАЙРАНД НЬ АЖИЛЛУУЛ

Улсын орон даяар тогтоогоод байсан “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэглэлийг бууруулж, Онцгой дэглэмд шилжээд байгаа билээ. Иймд өчигдөр /2020.12.19/ Шадар сайд Я.Содбаатар “Аймаг, Нийслэлийн онцгой комиссын дарга нарт” хандаж 3728 дугаартай албан бичгээр чиглэл өгсөн байна. 

ТУС АЛБАН БИЧИГТ: 

  1. Яам агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдвар сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах.
  2. Яам агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авах 

гэсэн чиглэлийг өгчээ. 

Чиглэл өгөх тухай албан тоот