Улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас уул уурхайн салбарт ажилладаг иргэд “ээлж солилцож чадахгүй”, олон хоногоор уурхайдаа ажилласан тохиолдолд гарсан.
Харин Уул уурхай яамнаас энэ байдлыг саяхан шийдвэрлэж, журам гаргасан. Ингэснээр манай улсын өнцөг булан бүрд хөдөлмөрлөж байгаа ихэнх уурхайчид Улаанбаатар хотоор дамжин, энэ өдрүүдэд гэртээ харьж байна.
Тэгвэл энэ үеэр Дархан-Уулын аймгийн засаг дарга Б.Азжаргал тус аймгаас уурхайд ажилладаг, нутаг буцахаар Улаанбаатар хотод ирээд байгаа иргэдээ авахаар тусгай автобус гаргана Улаанбаатар-Дархан-Уул аймгийн хооронд зорчуулж эхэлсэн олны хүний талархлыг хүлээгээд байгаа ажээ.
Дархан уул аймгийн засаг дарга Азжаргал Чингис хаан нисэх онгоцны буудал руу уул уурхайн ажилчдаа тосох автобус явуулжээ. Хөл хорионоос болж хугацаанаасаа илүү хоног ажиллаж ядраад дээр нь гэрээ санасан бсан ажилчид өөрсдийг нь хүргэж өгөх автобус хүлээгээд зогсож байна! ?? pic.twitter.com/t95Z4QxZvf
— Дархан хотын жиргээч. (@xak5151) December 19, 2020