Архангай аймагт сэжигтэй тохиолдол гарч, Цэцэрлэг сумын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Архангай аймагт сэжигтэй тохиолдол гарч, Цэцэрлэг сумын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Архангай аймагт хоёр иргэний шинжилгээний хариу сэжигтэй гарч, Цэцэрлэг суманд яг одоо хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал, тус аймгийн эмнэлэгт үзүүлэхээр Цэцэрлэг сумаас аймгийн төв рүү очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээнд халдвар илэрч, PCR шинжилгээний хариуг ХӨСҮТ-рүү илгээсэн байна. Энэ сарын 14-нөөс эхлэн Архангай аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Батцэнгэл сумаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээгээд байсан билээ.