ЭМЯ: БЗД-ийн эмнэлэг болон Франкфуртээс ирсэн нийт 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: БЗД-ийн эмнэлэг болон Франкфуртээс ирсэн нийт 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Илэрсэн халдварын зургаа нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол үлдсэн зургаа нь 12 дугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо" гэж мэдээллээ.