Теле хичээл өнөөдөр дуусч сурагчдын амралт эхэлнэ

Теле хичээл өнөөдөр дуусч сурагчдын амралт эхэлнэ

Цар тахал гарсантай холбоотойгоор оюутан, сурагчид теле хичээл үзэж байгаа. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарийн дагуу ЕБС-ийн теле хичээл өнөөдөр хичээллээд сурагчдын улирлын амралт эхэлж байна. ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах юм. Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хичээллэж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна.