ЭМЯ: Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 18 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 18 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит хурал эхэллээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа судалгаа, шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр "12 дугаар сарын 17-ны өдөр  9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Энэ 18 тохиолдол нь бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрсэн байна. Тус голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаалаад байгаа. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.

Халдварын голомтуудыг нарийвчилбал,

  • Улаанбаатар-163
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Архангай-3
  • Орхон-25
  • Сэлэнгэ-216
  • Дорноговь-32 тус тус бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд өмнө нь голомт болсон тохиолдлуудын хавьтлаас нэмж халдвар илрээгүй байна. Мөн 12 дугаар сарын 17-ны өдөр Франкфуртын онгоцоор ирсэн 160 иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 488 боллоо. Улсын хэмжээнд 941 тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 473 нь буюу 50,2 хувь нь эдгэрээд байна" гэв.