БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмж есөн хүнээс коронавирус илэрчээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмж есөн хүнээс коронавирус илэрчээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өглөө мэдээлсэн. Эдгээр хоёр хүн халдварын нууц үедээ эмнэлэгт орж ирж хэвтсэн байна гэдгийг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

Тэгвэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ. Маргааш PCR шинжилгээний хариу гарах аж.

Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байгаа аж. Өчигдөр албаны хүмүүс 18.00 цагаас хойш БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан байна. Мөн түргэвчилсэн тест, PCR шинжилгээг хийж, хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, 171 хүний урьдчилсан PCR шинжилгээнд вирус илрээгүй бөгөөд хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнийг тогтоож, гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.