ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагийн хугацаанд хийгдсэн шинжилгээний талаар танилцууллаа. 

Тэрээр “12 дугаар сарын 16-ны өдөр 10599 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Таван тохиолдлын гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Харин хоёр нь Баянзүрх дүүрэгт эмчлэгдэж байсан хүмүүс юм. Эдгээр хоёр хүн халдварын нууц үедээ эмнэлэгт орж ирж хэвтсэн байна.

Бид өчигдөр 18.00 цагаас хойш ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Мөн тэдгээрийн гэр бүлийн нийт 171 хүнээс  PCR шинжилгээ авахад халдвар илрээгүй. Халдвар дотоодод тархсан нөхцөлд эх уурхай нь тодорхойгүй халдвар илрэх эрсдэл байдаг. Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна" гэв.