ФОТО: 4,6 тэрбум жилийн настай сүүлт одны дээж бүхий капсулыг Японы эрдэмтэд нээж үзжээ

ФОТО: 4,6 тэрбум жилийн настай сүүлт одны дээж бүхий капсулыг Японы эрдэмтэд нээж үзжээ

Японы сансрын уудмыг судлах “JAXA” агентлаг 2014 онд “Hayabusa-2” буюу “Шонхор” хэмээх сансрын хөлгийг  “Ryugu” нэртэй 4.6 тэрбум орчим жилийн настай сүүлт одыг судлах зорилгоор хөөргөж байсан. Тус хөлөг нь энэ сарын эхээр сүүлт одноос авсан дээжийг Австралийн цөлд 20 мянга гаруй км-ийн өндрөөс амжилттай буулгаж, Япон руу тээвэрлэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2020.12.15/“JAXA” агентлагын эрдэмтэд сүүлт одны хөрсний дээж бүхий капсулыг нээжээ. Хөлөг эрдэмтдийн таамаглаж байснаас илүү их хэмжээний дээжийг авч чадсан байсан бөгөөд нунтаг шорооноос гадна нэлээд хэдэн миллиметрийн хэмжээтэй олон тооны чулуулаг, мөн тодорхой эзлэхүүн бүхий хийг эх дэлхий капсул дотор байжээ. 

Тус сүүлт одноос авсан дээжийг судалснаар бидний оршин буй дэлхий, нарны аймаг хэрхэн үүссэн, дэлхий дээр ус ямар замаар бий болсон гэх мэт түүхийг мэдэх болно хэмээн эрдэмтэд ихээхэн найдлага тавьж байна.  Харин хийг дэлхийн агаар мандалтай харьцуулах байдлаар судлах юм байна.

Капсулыг тээвэрлэж ирсэн чингэлэг

JAXA-аас 2021 оны сүүл үеэр сүүлт одны дээжинд хийсэн судалгаагаа дэлхий даяар танилцуулах аж. Харин сүүлт одны дээжийг авсан “Hayabusa-2” хөлөг сансрын уудмаас өөр нэгэн биетийн дээжийг цуглуулахаар аль хэдийн замдаа гарсан бөгөөд ирээдүйд илүү олон нууцыг тайлна хэмээн сансар судлаачид үзэж байна.