Гомдлын мөр гэгчээр "Ц.Элбэгдоржийг вакцин олоод ир" гээд явуулъя

Гомдлын мөр гэгчээр "Ц.Элбэгдоржийг вакцин олоод ир" гээд явуулъя

Дэлхийн улс орнууд коронавирусийн эсрэг вакцинд иргэдээ хамруулж эхлээд байна. Тухайлбал, АНУ ирэх нэгдүгээр сард л гэхэд 100 сая иргэнээ вакцинд хамруулна гэдгээ зарлаад байна. 

Тэгвэл манай улсын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, вакцин үйлдвэрлэгч компаниудтай холбогдож байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ ярилцаж байгаа тул вакцин хэзээ орж ирэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй гэж буй. Харин вакцин үйлдвэрлэгч Английн Астразенека эмийн үйлдвэрийн Монгол дахь төлөөлөгч Монос группийн Л.Эрдэнэчимэг “2021 оны 4-р сард вакцинтай золгоно” гэж мэдэгдсэн. 

Харин үүнээс өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Вакцин олоод ир гээд үүрэг өгвөл явахад бэлэн. Европ, Америк, Япон, ДЭМБ, НҮБ, ДБ, АХБ гээд хэсэхэд ганзага хоосонгүй л ирэх байх" хэмээн мэдэгдсэн. 

Дээрх мэдээллүүдээс үзвэл хэзээ коронавирусийн эсрэг вакцин Монголд оруулж ирэх төрийн ажил тодорхой бус байна. Иймд "гомдлын мөр гэгчээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “вакцин олоод ир” гээд явуулах" нь оновчтой биш гэж үү. Учир нь тэр Монгол Улсын төлөөлж олон жил Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан хүний хувьд Дэлхийн томчуудтай амархан харилцах болов уу.