Миннесотад 107 настай эмэгтэй коронавирусийн халдварыг ялан дийлжээ

Миннесотад 107 настай эмэгтэй коронавирусийн халдварыг ялан дийлжээ

АНУ-ын Миннесота муж улсын 107 настай оршин суугч Тилли Дайбинг “COVID-19” халдварыг ялан дийлжээ.

Тэрбээр 2015 оноос “Ecumen Detroit Lakes” гэх асрамжийн газарт амьдарч эхэлсэн бөгөөд энэ намар коронавирусээр халдварласан хэмээн оношлогджээ. “Т.Дайбингийн шинжилгээний хариу эерэг гарах үед түүнд ядрахаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэрбээр саяхан асрамжийн газрынхаа өрөөнд эргэн ирсэн” гэж эх сурвалжууд “CNN” сувагт мэдээлжээ.

Мөн Т.Дайбинг хэвлэлд ярихдаа “намайг таван нас хүрээгүй байхад аав ээж маань тахлаар өвчилж байсныг сайн санадаг” гэж хэлсэн бол “Ecumen Detroit Lakes” асрамжийн газрын хамт олон “Түүнийг эдгэрсэнд, сайхан инээмсэглэлийг нь өдөр бүр харах болсондоо бид маш их баяртай байна” гэжээ.

Мөн тэрбээр 95 насандаа хорт хавдрыг ялан дийлж байжээ.

Эх сурвалж: CNN