Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын 918 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 хүн эдгэрээд байна. Тэгвэл эдгэрсэн хүмүүст ЭМЯ-аас дараах зөвлөгөөг өгчээ.
Гэрийн тусгаарлалт
- Халдварыг бусдад тараах, дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд гэртээ 7 хоног тусгаарлагдах,
- Ажил, сургууль, олон нийтийн газраар явахгүй байх. Зөвхөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах,
- Аяга, таваг, халбага, сэрээ, гар нүүрийн алчуур, шүдний оо, цагаан хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдтэй хамт хэрэглэж болохгүй,
- Өөрийн “байнга хүрдэг” хэсгүүд (ширээний тавцан, тавиур, ариун цэврийн өрөөний эд зүйлс, “00” суултуур, гар утас, компьютерийн гар, таблет, орны хажууд талын шүүгээний тавцан), гадаргууг өдөр бүр цэвэрлэх,
- Цус, өтгөн, биеийн шингэнээр бохирлогдсон гадаргуу, цагаан хэрэгсэл, эд зүйлсийг яаралтай сольж, тухай бүр нь цэвэрлэх, угаах,
- Эмнэлэгт хэрэглэж байсан хувцас, цагаан хэрэглэл, эд зүйлсийг угаалгын нунтагт дэвтээж угаасны дараа хэрэглэх,
- Гадуур өмсдөг хувцас, гуталтай гэртээ явахгүй байх,
- Гэрийн тусгаарлалт дуусгаад хэвийн амьдралаа үргэлжлүүлэхдээ коронавируст халдварыг дахин авахаас сэргийлж амны хаалтаа зөв зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа савандаж угаах/халдваргүйжүүлж хэвших,
Дархлаагаа дэмжих
- Дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх,
- Оройд 22:00 цагаас хэтрэхгүй унтаж амрах ,
- Томуу болон бусад амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх,
- Өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийх,
Эрүүл ахуйн дэглэм сахих
- Ханиаж, найтаахдаа тохойдоо эсвэл амны цаас, алчуур ашиглах,
- Ханиах, найтаах, бие зассаны дараа, нус нийх, хооллохоосоо өмнө эсвэл хоол хийхээс өмнө гараа урсгал усаар савандаж 20 секундын турш угаах эсвэл хамгийн багадаа 60% -ийн спирт агуулсан гар ариутгагчаар гарынхаа бүх хэсгийг ариутгах, хуурай болтол нь үрж хэвших,
- Гэртээ 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх,
- Чийгтэй цэвэрлэгээг дээрээс доош, цэврээс бохир чиглэлд өдөр тутам хийх,
- Хайртай, дотны хүмүүс, ахмад настан, архаг, суурь өвчтэй хүнийг амьсгалын замын өвчинд өртөхөөс сэргийлж халамжилж, аль болох гадуур олон нийтийн газар явахаас зайлсхийх,
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аргуудыг ягштал биелүүлэх,
- Та гэр бүлийнхэндээ амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих,
- Бие зассаны дараа суултуурын тагийг таглаж усаа татах,