ЭМЯ-аас 11.00 цагийн мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.
Тэрээр “12 дугаар сарын 15-ны өдөр 12712 хүнд шинжилгээ хийхэд 1 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн халдварын тоо 216 боллоо. Харин бусад голомтуудад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
- Улаанбаатар-140
- Архангай-3
- Дорноговь-32
- Говьсүмбэр-4
- Дархан-Уул-45
- Орхон-25 тус тус бүртгэгдсэн хэвээр байна.
Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 918 боллоо. Үүнээс 384 нь эдгэрсэн" гэлээ.