Нисэх онгоцны буудалд алдагдсан үнэт зургийг хогийн савнаас олжээ

Нисэх онгоцны буудалд алдагдсан үнэт зургийг хогийн савнаас олжээ

ХБНГУ-ын Дюссельдорфын нисэх онгоцны буудалд нэгэн бизнесмений мартаад явсан үнэт зургийг ойролцоох дахин боловсруулах хогийн савнаас олжээ. Францын алдарт зураач Ив Тангигийн тус бүтээл нь 280 мянган евро буюу 340 мянган ам.долларын үнэтэй аж.

Нэрээ нууцалсан нэгэн бизнесмен өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд Дюссельдорфоос Тель-Авив руу нисэх онгоцонд суухдаа бүртгэлийн цэг дээр зургаа санамсаргүй үлдээсэн байна. Тэрээр Израилд буугаад Дюссельдорфын цагдаа нартай холбоо барих үед хатуу цаасанд боосон уран зураг нь алга болсон байжээ.

Зургийн эзэн уг бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэд хэдэн имэйлээр хуваалцсан ч албаныхан зургийн байршлыг тогтоож чадаагүй гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Андре Хартвиг хэлжээ. Тэгвэл тус бизнесмений зээ дүү нь хөрш зэргэлдээ Бельги улсаас ирэн, цагдаа нартай шууд ярилцсаны дараа нэгэн байцаагч тус зургийг нисэх онгоцны буудлын цэвэрлэгээний компанийн цаас дахин боловсруулах хогийн цэгээс олсон байна. Андре Хартвиг энэ талаар "Энэ бол бидний энэ жилийн хамгийн аз жаргалтай түүхүүдийн нэг байсан нь гарцаагүй. Энэ бол жинхэнэ мөрдөгчийн ажил байлаа" хэмээн хошигножээ.

Эх сурвалж: The Guardian




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө