ЭМЯ: Таван хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 464 боллоо

ЭМЯ: Таван хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 464 боллоо

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээлээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн шинжилгээний талаар мэдээллээ. Тэрбээр “12 дугаар сарын 14-нд хийсэн нийт шинжилгээнээс таван хүний сорьцод халдвар илэрлээ. Тодруулбал,

  • Улаанбаатар-2
  • Сэлэнгэд-2
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа.

Харин Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 464 боллоо.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 917 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 524 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна" гэлээ.