ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн шинжилгээ, судалгааны хариуг танилцууллаа.
“12 дугаар сарын 10-ны өдөр улсын хэмжээнд нийт 8574 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Эдгээр 5 тохиолдол нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрчээ. Харин Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын нийт тоо 459 болж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрчээ. Эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байгаа юм байна.