ВИДЕО: Хөөрөх гэж байсан онгоцны далавчин дээр гарч зогссон эрийг баривчилжээ

ВИДЕО: Хөөрөх гэж байсан онгоцны далавчин дээр гарч зогссон эрийг баривчилжээ

Өнгөрсөн бямба гарагт/2020.12.12/ Лас Вегас хотын нисэх онгоцны буудал дээр “Аляска Эйрлайнс” компанийн онгоцны далавчин дээр гарсан иргэнийг цагдаа нар баривчилжээ. Онгоц Лас Вегасаас Портланд руу нисэхээр хөөрөх бэлтгэлээ хийж байсан бөгөөд энэ үед нэгэн эрэгтэй онгоцны далавчин дээр гарч зогссон байна.

Олон нийтэд цацагдсан бичлэгт тус эр онгоцны далавчин дээр гарч хэвтэн, дараа нь хоёр тийш алхаж оймс, гутлаа тайлж шийджээ. Үүний дараа онгоцны дээд хэсэг рүү авирахыг оролдож байтал цагдаа нар ирж, тус эрэгтэй доош унасан байна. Цагдаа нар түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсний дараа нисэх багийнхан хөөрөх цагийг хойшлуулж, онгоцонд бүрэн үзлэг хийжээ. 

ҮЗЭХ: 

Эх сурвалж: CNN