Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ард иргэддээ хандаж үг хэлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ард иргэддээ хандаж үг хэлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 12:00 цагт зарлагдсан байна. Улмаар тус хурлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэдэд хандаж үг хэлж, хэвлэлийн хурал хийхээр болжээ. 

Учир нь маргааш /2020.12.14/ өглөө 06:00 цагт Улаанбаатар хотод тогтоогоод буй бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, нэг сарын хугацаанд үргэлжилсэн хөл хорионы дэглэм тодорхой хэмжээнд сулрах юм.  

Харин ЭМЯ-ны зүгээс хөл хориог дахин үргэлжлүүлэх гэсэн санал гаргасан гэх мэдээлэл байгаа. Мөн тус яамны албаны эх сурвалжууд “Цар тахлын вирус гарсан үед хэдхэн хүнийг тусгаарлачихаад дахиад Монгол Улсад, масс дундаас гарахгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх, мартаж санах асуудал бий” гэж мэдэгдэж буй юм.