ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагийн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 12-ны өдөр 14987 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ нь ээлжиндээ гараад 14 хоногийн тусгаарлалтад байсан Цэргийн төв эмнэлгийн сувилагч байна" гэв.

Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдвар нийт 454 боллоо. Тодруулбал 

  • Улаанбаатар-138
  • Сэлэнгэ-208
  • Орхон-25
  • Архангай-3
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-31 тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд нийт 907 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 384 нь эдгэрчээ.