Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Улаанбаатар хот явахаар сумандаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн нь эерэг гарсан байна.
Тус иргэний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү өнөө өглөөний буюу 06:00 цагийн орчимд илгээсэн байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Гэхдээ ачаалал ихтэй байгаа учраас хэдийд хариу ирэхийг хэлж мэдэхгүй байна гэдгийг Архангай аймгийн Шуурхай штабын менежер, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ. Тус иргэний ойр орчмын буюу ойрын хавьтлын хүмүүсээс тандалт судалгаа авч, эхний ээлжинд тусгаарласан бөгөөд тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа аж. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний шөнөөс Жаргалант сумаас гарах,орох хөдөлгөөнийг хаасан байна.