УВСЫН ОНЦГОЙ КОМИСС:  Аймаг руу ирж буй автобусанд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зорчиж байна

УВСЫН ОНЦГОЙ КОМИСС: Аймаг руу ирж буй автобусанд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зорчиж байна

Улаанбаатар хотоос өнөөдөр нийтийн тээврийн есөн автобус 344 зорчигч ирж байгаа ба нэг автобусанд нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод сэжигтэй тохиолдлын хавьтагчаар бүртгэгдсэн иргэний ойрын хавьтал ирж байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой комиссын алба хаагчид тухайн автобусны иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийж, шаардлагатай хариу арга хэмжээ авч нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ талаар Увс аймгийн Шуурхай Штаб цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.