SOS: Хүн амын дунд хийсэн тандалтын шинжилгээгээр ХОЁР хүнээс коронавирус илэрчээ

SOS: Хүн амын дунд хийсэн тандалтын шинжилгээгээр ХОЁР хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр Улаанбаатар хотод коронавирусийн зургаан тохиолдол шинээр батлагдсан гэж мэдээллээ. Тодруулбал, эдгээрин дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Харин үлдсэн хоёр нь хүн амын дунд хийсэн тандалтын шинжилгээнээс илэрчээ.

Энэхүү хоёр хүний нэг нь "Амгалан" гаалийн ажилтан нөгөө нь түүний хүүгээс нь коронавирус илэрсэн гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн юм. 

Мөн тэрээр "энэхүү хоёр хүний ойрын хавьтал нийт 50 хүнд шинжилгээд хийхэд бүгд сөрөг гараад байна. Хоёрдагч хавьтал 150 гаруй хүнээс шинжилгээ авна. Бид голомттой газрууддаа давтан шинжилгээ хийнэ. Мөн олноор байдаг айл өрхүүдэд тандалт, хяналтын шинжилгээ хийнэ. Бид эхний ээлжинд түргэвчилсэн тестээрээ хүмүүсээ шинжлээд сэжигтэй тохиолдлуудаа PCR шинжилгээгээр шинжилнэ. Түргэвчилсэн тестийг үгүйсгэх хэрэггүй. Лабораторийн шинжилгээ хүртэл 100 хувь бус 99 хувийн баталгаатай байдаг шүү" гэсэн юм.