ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааний албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,633 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс халдвар нэмж бүртгэгдлээ. Улаанбаатар хотод зургаан хүнээс, Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн зургаан хүний дөрөв нь сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан бол үлдсэн хоёр хүн нь Амгалан гаалийн газрын ажилтан болон түүний хүүгээс нь илэрсэн" хэмээн мэдээллээ.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 454 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 905 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 512 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 430 байна" гэлээ.