ЭМЯ: Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн. Бусад голомтуудад халдвар нэмэгдээгүй

ЭМЯ: Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн. Бусад голомтуудад халдвар нэмэгдээгүй

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт Судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 7-ны өдөр 27488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Голомтолж гарч буй аймгуудад давтан шинжилгээг эрчимтэй хийж байна. Халдвар авсан нэг хүн нь Сэлэнгэ аймгийн иргэн байна.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймгуудад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384 хүн байна. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байна" гэв.

Ингэснээр дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 440 болж байна. Тодруулбал,

  • Сэлэнгэ аймагт- 204
  • Улаанбаатарт - 128
  • Дархан-Уул аймаг- 45
  • Орхон аймаг- 25
  • Дорноговь аймаг - 31
  • Говьсүмбэр аймаг- 4
  • Архангай аймаг- 3 батлагдсан тохиолдол байна.  




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө