"Модерна"-ийн вакциныг худалдан авах, шуурхай тээвэрлэх асуудлаар Ч.Хүрэлбаатар сайд ярилцжээ

"Модерна"-ийн вакциныг худалдан авах, шуурхай тээвэрлэх асуудлаар Ч.Хүрэлбаатар сайд ярилцжээ

COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийг ахалж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр /2020.12.07/уулзалт хийсэн байна. Энэ үеэр цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад талархал илэрхийлжээ.

Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа, "Модерна" компанийн вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцаж, санал солилцсон байна. “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг энэ сарын 17-ны өдөр АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газар хэлэлцэх юм. Тус вакцин коронавирусийн эсрэг 94 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаар судалгааг вакциныг бүтээгчид танилцуулсан. Түүнчлэн вакциныг цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах боломжтой юм.

 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө