БЗД-ийн 25-р хороонд байрлах “Сэлбэ 96” дугаар байрнаас сэжигтэй тохиолдол илэрч, өнөөдөр тус байрыг цагдаагийн хамгаалалтанд авсан билээ. Одоогоор хэнийг ч оруулж, гаргалгүй хатуу хөл хорио тогтоогоод байна.
Харин тус хорооноос ковидын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 2020.11.25-с хойш дараах маршрутаар явсан иргэд 2020.12.07-12.08-ны өдрүүдэд 133-р сургууль дээр ирж PCR-ийн шинжилгээнд яаралтай хамрагдахыг мэдэгджээ.
Яаралтай шинжилгээнд дараах маршрутаар явсан иргэд хамрагдана:
- Сансар супер маркет
- 96-р байрны “Дэлгэрэх” хүнсний дэлгүүр
- 94-р байрны “Сувади” дэлгүүр
- 94-р байрны эмийн сан
- 84-р байрны Хүнсний дэлгүүр
- “Продент” шүдний эмнэлэг
- 97/2-р байрны эмийн сан