ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн тандалт, шинжилгээний тоон мэдээллийг танилцууллаа.
12 дугаар сарын 6-ны өдөр 23341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ.
- Үүнд:
- Улаанбаатар 32 тохиолдол /нийт 128/
- Сэлэнгэ аймагт-2 тохиолдол /нийт 203/
- Замын-Үүд суманд 3 тохиолдол /нийт 31/
- Орхон аймагт-1 тохиолдол /нийт 25/
Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Архангай/3/ аймгуудад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Ингэнсээр дотоодод голомтолж гарсан нийт 439, улсын хэмжээнд нийт 887 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 хүн эдгэрчээ.