"И-март", "Баянзүрх" захын нийт 500 гаруй ажилчдаас шинжилгээ авч байна

"И-март", "Баянзүрх" захын нийт 500 гаруй ажилчдаас шинжилгээ авч байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр томоохон зах худалдааны төвүүдэд тандалтын сорьц цуглуулах ажил хийгдэж буй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид хүн амынхаа дунд халдварыг их тараахгүйн тулд сэжигтэй тохиолдол буюу хавьтлуудыг хяналтдаа авч ажилладаг. Энэ журмын дагуу тандан судлах ажлыг явуулж байгаа. 

Тухайлбал, И-март болон Баянзүрх захаар халдвартай иргэний ойрын хавьтал явсан нь тогтоогдож,  тус худалдааны төвүүдийг хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Тус газрууд нь олон хүн орж гардаг томоохон худалдааны төв учраас тандалтын зорилгоор шинжилгээ хийж үзсэн. Нийт 500 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Цаашдаа бүх хүнсний худалдаа үйлчилгээний томоохон цэгүүд дээр тандалтын сорьц авах зорилготой байгаа. Тандалт судалгааны баг эхний сорьцуудаа авч эхэлсэн" гэж мэдээллээ.