ЭМЯ: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

Өчигдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд тарж, иргэдийн анхаарлыг татаад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, Өчигдөр би 11:00 цагийн хэвлэлийн хурлаараа ХӨСҮТ-ийн эмчээс илэрсэн гэж мэдээлэл хийгээгүй. Батлагдсан тохиолдлыг 11:00 цагт албан ёсоор зарладаг. Тэгэхээр олон нийтийн сүлжээгээр яваад байгаа ХӨСҮТ-ийн эмчээс халдвар илэрсэн гэдэг мэдээ нь албан бус мэдээлэл юм. Манай сүрьеэгийн эмчийн эхний шинжилгээний сорьц эргэлзээтэй гарсан. Харин давтан буюу баталгаажуулах шинжилгээний хариу нь өнөөдөр сөрөг гарч байна. Бид коронавирусийн халдвар авсан эсэхийг нь баталгаажуулж байж, баталгаатай эх сурвалжаараа зарладаг” хэмээн мэдээлсэн юм.