ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн эдгэрлээ

ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн эдгэрлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 24 цагт хийгдсэн тандалт, судалгаа, шинжилгээний талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрээр

“12 дугаар сарын 5-ны өдөр нийт 14019 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 700 гаруй сорьц нь хавьтлын сорьц байна. Эдгээрээс 7 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнд 

  • Сэлэнгэ аймаг-4 тохиолдол
  • Дорноговь аймаг Замын Үүд-3 тохиолдол тус тус бүртгэгдлээ. 

Харин Улаанбаатар-99, Архангай-3 Дархан-Уул-45, Говьсүмбэр-4 ,Орхон-24 хэвээрээ, нэмж халдвар бүртгэгдээгүй. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 404 болж байна. Мөн өчигдөр Халдвартын клиникээс 16 хүн эдгэрч гарсан. Үүнээс 13 нь шинээр голомтлосон халдварын хүмүүс байна" гэв.