Дорноговь аймагт нэг оюутны шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ

Дорноговь аймагт нэг оюутны шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ

Дорноговь аймгийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ.

Дорноговь аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал, Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 26244 шинжилгээг 15620 хүнд хийгээд байна. Замын-Үүд суман дахь PCR шинжилгээнд 788 хүн хамрагдаад байна. Одоогоор эрсдэлт бүлгийн 1463 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Аймгийн хэмжээнд 12 цэгт 22 эмч ажиллаж 1043 хүнийг PCR шинжилгээнд, 187 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан.

Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байгаа. PCR-ийн шинжилгээг ХӨСҮТ рүү явуулчихсан. 1-2 хоногийн дотор гарчих байх. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2899 автомашин Дорноговь аймгаас гарч, 3080 автомашин Дорноговь аймаг руу нэвтэрсэн” хэмээн мэдээллээ.